Ц.Даваасүрэн 2018.02.20 | Телевиз: TV9

Аварга малчин Г.Сүхбаатар Цагаан-Уул үүлдрийн хонио өсгөн үржүүлж байна

Аварга малчид малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин  Цагаан-Уул үүлдрийн хонио өсгөн үржүүлж байна. 

1997 оноос хойш эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж байгаа улсын аварга малчин Г.Сүхбаатар 1500 гаруй толгой малтай. Тэрээр малын тарга тэвээрэг, ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд малдаа үржил селекц хийхэд ихээхэн анхаардаг. Тухайлбал хамгийн сүүлд гэхэд Цагаан-Уул үүлдрийн хонио батлуулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Малчин хүнд малаа таваарлаг байлгахын тулд 4 улиралын турш ус бэлчээрээ сайн тохируулах хэрэгтэй, иймээс ч улиралдаа тааруулан отор нүүдэл их хийдэг тухайгаа тэрээр ярьжээ.

УИХ-ын гишүүн, Эрчим хүчнийсайд Ц.Даваасүрэн: Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол малчид байдаг учраас Монгол мал хөтөлбөр, Малчиддаа төрөөс баримтлах бодлогын баримт бичиг зэргийг боловсруулж байсан. Үүний өгөөж өнөөдөр үр дүнгээ өгч байна гэж харагдаж байна. Малын ашиг шимийг нэмэгдүүлж, орлоготой байж залуучууд мал дээр тогтоно. Энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Залуу малчид аварга болж байгаад баяртай байна.