Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференц зохион байгуулагдана
2018.02.23

Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференц зохион байгуулагдана

Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэн, конференцийг 2018  оны 0З дугаар сарын 19-20-нд 6 дах удаагаа зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагчид: Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо, ХБНГУ-ын Тээвэр, цахим дэд бүтцийн зам, Заксан-Анхалт муж улсын инженерийн танхим, Монгол - Германы эдийн засгийн клуб "ТӨВД" агентур, KICT – БНСУ-ын инженер, барилгын технологийн хүрээлэн.

Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ.

Энэ удаагийн арга хэмжээ нь БНСУ-ын барилга, техникийн институттай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог бөгөөд  хоёр орны эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх ялангуяа авто замын салбарын  аж ахуйн нэгж байгууллагуудын  хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц дэвшилтэт техник,  технологи нэвтрүүлэх  чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээх юм.