Г.Занданшатар 2018.02.26 | Телевиз: МҮОНТВ

Аймаг, хотын даргаар ажиллаж байсан ахмадууд уулзлаа

Аймаг, хотын удирдлагаар олон жил ажиллан улс эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсан олон ахмад байдаг. Тэдний төлөөллийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлжээ.

Аймаг орон нутгийг тасралтгүй 20 гаруй жил удирдан, хөгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулсан олон ахмадууд цугласан байна. Тухайлбал 74 настай Чойжилсүрэн гуай Сүхбаатар, Баянхонгор аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа тухайн аймгуудыг эрчим хүчтэй болгож байжээ. 

Г.Занданшатар: Ахмадуудтайгаа хамтран ажиллаж, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахаар тэдний үгийг сонсож байна. Ахмадын сургааль бол алт. Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулж, хэрэгжүүлэхэд ахмад үеийн туршлага хэрэгтэй.