2018.02.26

УИХ-ын гишүүнтэй ярилцах цаг: Д.Тэрбишдагва

Байнгын хороо, чуулганы хуралдааныг өндөр ирцтэй байлгах талаар байнга ярьдаг гишүүдийн нэг нь Д.Тэрбишдагва. УИХ-ын гишүүдийг ажлаа таслахгүй, хоцрохгүй, бүрэн ирцтэйгээр хуралдаанд суухыг шаарддаг, шаардлага өндөртэй гишүүн Д.Тэрбишдагва өөрөө ажлаасаа хоцордог болов уу? 

Ер нь ажлаа тасалдаггүй, хоцордоггүй, ажил дээрээ байж байдаг гишүүдийн нэг нь тэр яахын аргагүй мөн. Тэрээр Лхагва гарагийн өглөө 8 цаг 50 минутанд ажилдаа ирсэн нь энэ юм.