Д.Цогтбаатар Б.Саранчимэг Я.Содбаатар 2018.02.26 | Телевиз: NTV

Д.Цогтбаатар: Монгол, Японы худалдааг тэнцвэржүүлэх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон улсад олон улсын айлчлал хийлээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Саранчимэг нар уулзалтад оролцсон байна.

Айлчлалын хүрээнд Япон улсын Гадаад харилцааны сайд Коно, Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Сейко нартай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Японы бизнес форумд оролцож, илтгэл тавьжээ. Манай улсын дотно түнш, гуравдагч хөрш Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэгч чиглэлийн нэг гэдгийг манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Конотой уулзах үеэрээ онцолжээ.