Ц.Цогзолмаа У.Хүрэлсүх 2018.02.27 | Телевиз: VTV

Монголын сонгодог бүтээлүүд үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг түүхэн үзвэрүүдээс сорчлон авсан Монголын сонгодог бүтээлүүд үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд хувьсгалын түүхн хөгжил, бүтээн байгуулалт, хувьсгалын гол төлөөлөгчдийг харуулсан 70 гаруй шилдэг үзвэрүүд дэлгэгдэж байгаа аж.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: МАН энэ түүхийг бүтээлцэж явсан. Энэ түүхийг хуваалцаж явах ёстой. Энэ түүхээ хойч үеийнхэндээ үлдээх үүргийг МАН улстөрийн ууган хүчнийхээ хувьд авч явж байна. Энэ зураг, энэ бүтээлүүдээс он цагийн үед ч тэр, тухайн уран бүтээлчийн хувьд ч тэр онцгойлон авч үлдэх ёстой түүхүүд юм.