Учрал.Н 2018.02.27 | Сайт: Vip76.mn

Техник сэтгэлгээ, шинэ технологийг дэмжиж байж улс хөгжинө

СХД-ийн 62 болон 12 дугаар сургуулиудад Техник технологийн болон Мэдээлэл зүйн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад  СХД-ийн 22 сургуулийн 40 гаруй багш, 200 гаруй сурагчид оролцож оюун ухаан, ур чадвараараа өрсөлдсөн юм.

Энэ олимпиадад багш сурагчид багаараа оролцож, оюун ухаан, ур чадвараа хослуулан, богино хугацаанд бүтээлээ харуулах  бүтээлч олимпиад болдгоороо бусад олимпиадаас ялгаатай байдаг. Энэ удаагийн олимпиадыг УИХ-ын гишүүн Н.Учралын нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог байлаа.

СХД-ийн Техник,технологийн 24-р олимпиад амжилттай боллоо 

Олимпиадын нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн Н.Учрал техник сэтгэлгээ, шинэ технологийг дэмжиж ажиллахын  ач холбогдлыг онцлон дурдсан юм.

Би техник технологи, инноваци, аж үйлдвэрийн технологийг дэмжих чиглэлээр тодорхой УИХ дээр асуудлыг боловсруулж хууль шинэчлэх, санаачлах ажилд гар бие оролцож, ажиллаж байна. Манай улсын гадагшаа экспортолж байгаа бүтээгдэхүүний 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Технологийн агууламж, нэмүү өртөг шингэсэн, эдийн засгаа солонгоруулах бүтээгдэхүүнээ гадны зах зээлд гаргах бодлого  манай улсад шаардлагатай байна.

Эх орондоо Монгол залуучууд оюуны бүтээлээрээ сайн, сайхан амьдрах  ийм нийгмийг бүтээхийн тулд залуу хүний хувьд зорьж ажиллаж байгаа. Тийм ч учраас  энэ олимпиадыг дэмжиж, ач холбогдол өгсөн юм.

Монгол улсад  шинэ санаа, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сэтгэх,сэтгэлгээ дутагдаж байна.

Харин олимпиадад оролцож байгаа багш сурагчдын хамтарсан шилдэг, шинэ бүтээлүүд амжилт гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашдаа шинэ санаа гаргасан, шинэ ажлын байрыг бүтээсэн залуу үе эндээс л гарна” гээд “Боловсролын салбарт техник сэтгэлгээг хөгжүүлэх бодлого хэрэгтэй” байна гэдгийг хэлсэн юм.

Тус Олимпиад 13 төрлөөр, хоёр өдөр амжилттай зохион байгуулагдаж, 7 төрлөөр 42 сурагч, багш нарын төрөлд нийтдээ 15 багш нийслэлийн олимпиадад орох эрхээ гардан авлаа.

Олимпиадад  СХД-ийн 22 сургуулийн 40 гаруй багш, 200 гаруй сурагчид оролцлоо

Нийслэлийн олимпиадад  амжилттай оролцсон багш, сурагчид улсын олимпиадад оролцох эрхтэй болдог. Улсын олимпиадад амжилт гаргасан сургуулийг БСШУСЯ-наас шагнаж урамшуулдаг юм.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа