Чинзориг.С 2018.02.28 | Сайт: Vip76.mn

Арилжааны бүх банкны тэтгэврийн зээлийн хүү 1 хувь болж буурлаа

Арилжааны бүх банкны тэтгэврийн зээлийн хүү 1 хувь болж буурлаа

Өнөөдөр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг арилжааны 7 банкны төлөөлөлтэй уулзаж, тэтгэвэрт барьцаалсан зээлийн хүүг бууруулах талаар санал солилцжээ.

Тодруулбал, нийт тэтгэвэр авагчдын 8.8 хувь нь үйлчлүүлдэг Голомт, Худалдаа хөгжил, Капитал, Капитрон, Улаанбаатар, Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Өмнө нь Хаан болон Төрийн банктай уг гэрээг байгуулсан бөгөөд эдгээр банк нэмэгдсэнээр арилжааны бүх банкууд тэтгэврийн зээлийн хүүгээ бууруулж байна.

Өөрөөр хэлбэл маргаашнаас буюу 2018 оны 3 дугаар сарын 1-нээс нийт тэтгэвэр авагчид сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэйгээр зээл авах боломжтой боллоо.

Мөн тэтгэвэр авагчид өмнө нь тэтгэврээ 100 хувь зээл болон зээлийн хүүд төлдөг байсан бол цаашид 70 хувийг төлж, 30 хувийг өөрт нь олгосноор сар бүр орлоготой байх боломжийг бүрдүүлж байна.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn