Олон улсын стандартад нийцсэн “Түр хамгааллын шинэ байр”-тай болно
2018.03.01

Олон улсын стандартад нийцсэн “Түр хамгааллын шинэ байр”-тай болно

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл 2022 он хүртэл хэрэгжих юм. Энэ төслийн хүрээнд СХД-т нэн шаардлагатай байгаа.

Түр хамгааллын байрыг шинээр байгуулах талаар Засаг дарга Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа. Уг төслийн хүрээнд Түр хамгаалах байрнаас гадна, Хамтарсан багийн сургалт, Нэг цэгийн үйлчилгээний төв, хүчирхийллийн талаарх мэдээлэл авах 107 тусгай дугаарын программын шинэчлэл, цагдаагийн байгууллагын албан хаагчдад зориулсан тусгай сургалт, ЕБС-ийн сурагчдад зориулсан сургалт зэрэг хөтөлбөрүүд хэрэгжих юм.

Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн үгэндээ: Гэр бүлийн хүчирхийлэл агаарын бохирдолтой ижил түвшинд хүрсэн хүнд асуудал. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхэд олон талын ажил хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.

СХД-ын 10 дугаар хороонд ашиглалтад орох “Түр хамгааллын байр”-нд зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг ч хамгаалалтад авах учир олон улсын стандартад нийцсэн барилга байгууламж шаардлагатай. “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлснээр олон улсын стандартад нийцсэн “Түр хамгааллын байр”-тай болох юм.