С.Чинзориг 2018.03.02 | Үндэсний Шуудан

С.Чинзориг: "МАН-ын гишүүн сайдын өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй" гээд буцааж байлаа

С.Чинзориг: "МАН-ын гишүүн сайдын өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй" гээд буцааж байлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-Намрын чуулган өндөрлөөд байна. Өнгөрсөн чуулганаар Төсвийн хууль батлахдаа нийгмийн халамжийн шинжтэй асуудлуудад нэлээд анхаарсан. Таны хувьд өнгөрсөн намрын чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Төсвийн хуулийн төслийг шинэ Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор татаж аваад дахин өргөн барьсан. Шинэ Засгийн газар 2018 оны төсвийг УИХ-д өргөн барихдаа эдийн засагт гарсан өсөлт, өгөөжийг иргэддээ хүргэхээр зорьсон л доо.

Ялангуяа иргэдийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх, хүн амынхаа нийгмийн хамгааллын асуудалд анхаарлаа хандуулсан. Энэ хүрээнд ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн албан хаапчдад үр дүнгийн урамшуулал олгох, цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлэх, өрх толгойлсон эцэг, эхэд улиралд нэг удаа мөнгөн тэтгэмж олгож байх зэрэг асуудлыг батлуулаад одоо хэрэгжүүлээд явж байна. Мөн байгалийн хатуу ширүүн нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг малчдынхаа тэтгэвэрт гарах насыг таваар урагшлуулсан хуулийг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн.

-Мөн өмнөх Засгийн газрынхаа хийсэн зарим татварын өөрчлөлтийг саяхан буцаачихлаа. Ингэхээр Засгийн газрын үйл ажиллагаа залгамж чанаргүй, эргэж буцсан байдалтай харагдаад байх юм?

-ОУВС-тай Засгийн газар Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар тодорхой хэмжээнд гэрээ, хэлэлцээр байгуулж зарим нийгмийн хамгааллын төвшинд өөрчлөлт оруулсан шийдвэр гаргасан байсан. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалинг 2017, 2018 онд нэмэхгүй байх, тэтгэврийн насыг зургаан сараар үе шаттай нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох зэрэг шийдвэр гаргасан.

Энэ нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Нөгөө талаас эдийн засаг өсч, төсвийн орлого давж, валютын нөөц нэмэгдсэн нааштай шинж тэмдэг илэрч эхэлсэн.

Тиймээс ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өөрчилсөн нийгмийн хамгааллын чиглэлийн зарим асуудлыг намрын чуулганаар оруулж өөрчилсөн. Жишээ нь, ОУВС-гийн ажлын хэсэгтэй Засгийн газар хэлэлцээр хийж Хувь хүний орлогын албан татварын дөрвөн шатлалыг болиуллаа.

Мөн тэтгэврийн насыг зургаан сараар нэмэгдүүлэхийг гурван сар болгож өөрчилсөн. Манай яам бусад холбогдох байгууллагуудтай хамтарч тэтгэврийн насны нэмэгдэл хөдөлмөр эрхлэлтэд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа хийж, дүгнэлт гаргасан л даа. Сүүлийн 20 жилийг аваад үзэхэд монголчуудын дундаж наслалт жилд гурван сараар нэмэгдсэн байгаа юм.

Тиймээс тэтгэврийн насыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа бол зургаан биш гурван сараар нэмэх нь зүйтэй гэсэн санал тавьж, ОУВС-тай зөвшилцөж чадсан. Мөн хүнд хортой нөхцөлд ажилладаг иргэдийн тэтгэврийн насыг нэмэхгүй хуучнаар нь байлгая гэдэг дээр ойлголцолд хүрч хуульд өөрчлөлт орууллаа. Үүнтэй адилаар халамжийн тэтгэврийн насыг нэмэхгүй байх нь зүйтэй гэдэг чиглэлээр хууль тогтоомжуудыг өөрчилсөн. Энэ бүхний дүнд намрын чуулган иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлд дэвшил гарсан. Өмнө нь хүрсэн төвшингөөс дордуулсан байсан зарим хууль эрх зүйг зассан чуулган болж өндөрлөсөн гэж дүгнэж болно.

-Татвартай холбоотой асуудлуудыг анх Засгийн газраас оруулж ирэхдээ “ОУВС-гийн шаардлага ийм байгаа” гэж танилцуулаад батуулж байлаа. Гэтэл сүүлд ОУВС-гийн төлөөлөл, Сангийн яамны хамтарсан мэдээллийн үеэр ОУВС-гийнхан “Бид ингэ, тэг гэж нөлөөлсөн зүйл байхгүй. Засгийн газрын өөрсдийнх нь шийдвэрээр хөтөлбөр явж байгаа” гэж байсан. Тэгэхээр Засгийн газар ОУВС гэсэн нэрээр дапайлгаад өөрсдийнхөө шийдвэрийг дэмжүүлж байгаа мэт харагдаж байгаа?

-Ойлголтын зөрүү байгаа байх. Ер нь яагаад ОУВС-тай Санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжүүлэх болсон юм бэ. Өмнөх дөрвөн жилийн хугацаанд засгийн эрх барьсан хүчин улс орныг хөрөнгө санхүүгийн асар их боломжтой үед нь авсан ч ард түмний амьжиргаа, улсын төсөв сангийн байдлыг хамгийн доод төвшинд хүргэсэн. Үүнтэй л холбоотой шүү дээ.

Монгол Улсын Засгийн газар сайн дураараа ОУВС-тай хамтарч ажиллая гээд байгаа юм байхгүй. Улс орноо эдийн засгийн хүнд нөхцөлөөс богино хугацаанд гаргахын тулд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлж, төсөв санхүүгийн нэгдсэн бодлого явуулж байж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй.

Санхүүгийн дэмжлэг авч байгаа учраас ОУВС-гийн зүгээс тодорхой хэмжээнд хэмнэх, сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн болоод нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах шаардлага тавьдаг нь үнэн. Харин уг шаардлагыг нь хэрэгжүүлэхдээ Монголынхоо нөхцөл байдлыг зөв ойлгуулж, улсынхаа хөрсөн дээр буусан бодлого явуулах нь Засгийн газрын үүрэг.

Гэтэл оновчтой зөв шийдэл гаргаж чадахгүй, нөхцөл байдлаа буруу үнэлж, дүгнэж байгаагаас болоод л олон түмний эсэргүүцэл гараад байгаа юм. Түүнээс ОУВС тэтгэврийн насыг зургаан сараар заавал нэм гэж хэлэхгүй шүү дээ. Нийгмийн даатгалын сангийнхаа алдагдлыг бууруулахын тулд та нар орлогоо нэмэгдүүлэх, зарлагыг багасгах ямар бодлого явуулах вэ гэдгийг л бидэнд зөвлөж байгаа. Алдагдлыг бууруулахын тулд ямар бодлого явуулах нь Засгийн газрын шийдэл байх ёстой.

-Өнгөрсөн оны төсөв 700 орчим тэрбум төгрөгөөр давж биелсэн. Түүнийг дагаад халамжийн шинжтэй хуулиудыг их баталчихлаа гэж байгаа?

-Өнгөрсөн жилийн эдийн засгийн байдал гайгүй өсөлттэй гарсан. Эдийн засаг 5.1 хувийн өсөлттэй гарч байна. Мөн төсвийн орлого 600 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн. Үүнийг тодорхой хэмжээгээр ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн гэж дүгнэж байгаа. Нөгөөтэйгүүр төсвийн төлөвлөлтийг, ялангуяа төсвийн орлогын төлөвлөлтийг бодитой болгох шийдвэрүүдийг УИХ-аас гаргаж байсан.

Энэ бодлого, арга хэмжээний үр дүн гэж харж байгаа. Нийгмийн халамжийн чиглэлийн зардлуудыг МАН засаг барихдаа нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэл бий. Минийхувьдүүнийгхоёрталтай гэж ойлгодог. Ерөөсөө МАН өөрөө зүүний хүчний нам. Тэр утгаараа нийгмийн хамгааллын бодлогыг хөгжлийн бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож явдаг.

Хүн амынхаа дийлэнх олонхийн эрх ашгийг хамгаалсан нийгмийн хамгааллын бодлого явуулах үзэлтэй. Тиймээс нийгмийн хамгааллын бодлогыг тэргүүлэх чиглэл болгож хүн амын дийлэнх олонх нь ядуу биш, дундаж чинээлэг давхарга болгох бодлого явуулдаг.

-Гэхдээ АН бүтээн байгуулалт хийдэг бол, МАН халамжтараахаа урьдал болгодог гэсэн яриа гарч байна?

-Ардчилсан нам бол барууны чиглэлийн нам. Цөөхөн хөрөнгөлөг хэсгийг дэмждэг нам учраас аль болохоор нийгмийн хамгааллыг хумих бодлого баримталдаг. Энэ бол хоёр намын баримталж байгаа бодлогын ялгаа гарч байгаа асуудал. Мөн шинэ Засгийн газраас явуулж байгаа нийгмийн хамгааллын бодлогыг халамжийн бодлого гэж би харахгүй байгаа.

Тухайлбал, “Цалинтай ээж” хөтөлбөр гэхэд үндсэндээ хүн амынхаа өсөлтийг дэмжсэн халамжийн бус хүн амын хөгжлийн бодлого гэж ойлгох ёстой. Та МАН бүтээн байгуулалтын ажил өрнүүдцэгтүй гэж байна. Ардын нам бүтээн байгуулалтын ажлуудыг өрнүүлдэг.

Ер нь Монгол Улс өдий зэрэгтэй байгаа, бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байсан түүх ерөөсөө 1921 оноос хойш Ардын намтай л холбоотой шүү дээ.

2000 онд МАН-ыг засгийн эрх барихдаа “Мянганы зам” төсөл хэрэгжүүлж байхад “Мянганы зам биш мянгуужингийн үлгэр” гэж байсан хүмүүс бий. Одоо бол бүгд л мянганы замаар давхиж байгаа биз дээ.

Нөгөө талаасаа шинэ Засгийн газар бүтээн байгуулалтын ажлуудыг маш шуурхай эрчимтэй явуулах бодлого баримталж байгаа. Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлээр газрын тос боловсруулах үйлдвэртэй болгох ажлыг шуурхайлж байна. Энэ хавраас бүтээн байгуулалт, барилгын ажлууд нь эхэлнэ.

Мөн Солонгос улстай хамтраад утаатай тэмцэх чиглэлийн бүтээн байгуулалтын хамтын ажил өрнүүлэх гэж байна. Ардын нам бүтээн байгуулалт хийдэггүй гэдэг бол сөрөг хүчний явуургүй шүүмжлэл гэж бодож байна.

-Танай яамын зүгээс хаврын чуулганаар хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Хаврын чуулганаар манай яамнаас хэд хэдэн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлага байгаа. Энэ хүрээнд Үндсэн хуулийн дараа ордог суурь гэж нэрлэгддэг хуулиудад шинэчилсэн найруулга оруулахаар ажиллаж байна.  Бид Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд УИХ-д өргөн барихаар бэлдээд явж байгаа.

Энэ хууль 1999 онд батлагдсанаас хойш шинэчлэгдсэн найруулгын өөрчлөлт ороогүй. Хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Гэхдээ шинээр гарч байгаа хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой зарим асуудлыг одоогийн Хөдөлмөрийн хууль зохицуулж чадахгүй асуудал байна.

Тухайлбал, залуучууд гэрээсээ буюу зайнаас ажил хөдөлмөр эрхэлдэг харилцаа гараад ирчихлээ. Мөн тодорхой хэмжээгээр залуучууд гэрээсээ алсмагдал байдлаар олон хоног ажилладаг хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бий болсон. Эдгээр залуучуудын ажил, амралтын горимыг нэгдсэн хуулиар зохицуулах шаардлага байна.

Түүнчлэн оюутан залуус бүтэн бус цагаар ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс бүтэн бус цагаар ажиллаж байгаа залуусын хөдөлмөрийн харилцаа, цалин хөлстэй холбоотой асуудлуудыг зайлшгүй зохицуулах шаардлагатай. Ийм манай улсад цоо шинээр үүсч байгаа хөдөлмөрийн харилцаануудыг зохицуулах шаардлагатай байгаа учраас Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

Засгийн газарт оруулаад дэмжсэн. Одоо УИХ-д өргөн барина. Хоёрдугаарт, Гэр бүлийн тухай хуульд бас шинэчилсэн найруулгын өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг дагаад гэр бүлийн харилцаа, үнэлэмжтэй холбоотой асуудалд өөрчлөлт орж байна. Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын хаврын чуулганаар оруулж хэлэлцүүлнэ. Эдгээр хуулиудыг УИХ-д өргөн барихаар бэлдээд ажиллаж байна даа.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга нэлээд эртнээс яригдсан шиг санагдаад байх юм?

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын асуудал яригдаад цөөнгүй жил болж байгаа. Тухайлбал, 2015 онд би Хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлээд УИХ-д оруулаад хэлэлцэх эсэхийг нь шийдүүлжбайсан.

Гэхдээ 2015 оны наймдугаар сард МАН Застийн газраас гарсантай холбогдуулаад эрх баригчид МАН-ын гишүүн сайдын өргөн барьсан хуулийгхэлэлцэхгүй гээд улстөржсөн өнцгөөс асуудалд хандаад буцааж байсан ийм л түүхтэй. Ингээд сая шинэчилсэн найруулгын асуудлыг дахин авч үзээд Засгийн газраас оруулж дэмжүүлчихээд байна.

-Хүмүүсийг туршилт нэрээр ажиллуулж байгаад цалин хөлсийг нь өгөлгүй явуулдаг байдал бий. Үүнийг Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар засах уу?

-Энэ хуульд цоо шинэ олон зарчмыг оруулж байгаа. Тухайлбал, өөрийн чинь хэлсэн хүнийг туршилтын хугацаа эсвэл дагалдангаар авч ажиллуулдаг. Тодорхой хугацааны дараа ажлын байрны шаардлага хангахгүй байна гээд нэг, хоёр сарын цалинг нь өгөхгүй явуулчихдаг практик маш их бий болсон. Яагаад ингэж байна гэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байлаа Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нөхцөлд л хөдөлмөрийн тухай хууль үйлчилж эхлэхээр заасан байдаг.

Тийм учраас дагалдангаар, туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилчидтай ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй яваад байдаг юм. Харин хуулийн шинэчилсэн найруулгаар бол заавал хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхыг шаардахгүйгээр ерөөсөө л хөдөлмөр эрхлэлтийн хэв шинж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа л үүсээд эхэлсэн бол тэр дагалдан байна уу, туршилтын хугацаагаар ажиллаж байгаа нь хамаарахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулиар тэр хүний эрх ашиг, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг хамгаалдаг байхаар өөрчилж байгаа.

Дагалдагчаар ажиллаад эхэлсэн өдрөөс л Хөдөлмөрийн хууль үйлчилж эхлэхээр болно гэсэн үг. Мөн цалин хөлстэй холбоотой өөр нэг шинэ зохицуулалт орж ирж байгаа.

Тэр нь ажилтныг ажлын шаардлагаар шөнийн цагаар ажиллуулдаг явдал бий. Гэтэл шөнийн цагаар ажиллуулсны цалин хөлсний зохицуулалт хуульд байдалгүй. Шинэчилсэн найруулгаар шөнийн цагаар ажиллуулсан ажилтны цалин хөлсийг 1.15 дахин нэмэгдүүлжолгожбайх зохицуулалт оруулж өгч байгаа.

-Ерөнхий сайдын Солонгост хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд та багтаж тус улсын Хедөл мөрийн сайдтай уулзалт хийж, санамж бичигт гарын үсэг зурсан. Айлчлалын дараа Солонгос руу ажиллах хүчнийхээ тоог нэмэх гэнэ гэсэн яриа гарсан л даа. Энэ хэр бодитой вэ?

-Ерөнхий сайдын Солонгос улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан. Энэ үеэр Солонгосын Хөдөлмөрийн сайдтай уулзаж хоёр орны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

Мөн Солонгос Улсад ажилтан илгээх харилцан ойлголцлын санамж бичгийн хугацаа дууссан байсан учраас энэ харилцан ойлголцлын санамж бичгийн хугацааг сунгах гарын үсэг зурсан. Айлчлалын үеэр Солонгосын Хөдөлмөрийн сайдтай хоёр чиглэлийн асуудлыг нэлээд нухацтай ярилцсан.

Нэгдүгээрт, Монголоос Солонгост ажиллах хүчний квотыг нэмэгдүүлж өгөөч гэдэг санал тавьсан. Үүнийг Солонгосын Засгийн газар, Хөдөлмөрийн яам хүлээж авч цаашдаа квотыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллая гэдэг асуудал яригдсан. Нөгөө талаасаа квот нэмэхийн зэрэгцээ манай Засгийн газраас квотоо бүрэн ашиглах талаар танайх онцгой анхаарч ажиллаач гэсэн санал тавигдаж байна.

Ялангуяа манай залуучуудын солонгосхэлний төвшин шаардлага хангаж чадахгүй учраас квотоо ашиглаж чадахгүй хасагдаж байна. Мөн эрүүл мэндийн шаардлагаар тэнцэхгүй учраас хасагддаг асуудлууд бий. Ний нуугүй хэлэхэд сүүлийн жилүүдэд Солонгост гэрээгээр ажиллаж буй залуусын дунд орголтын асуудал их гараад байгаа юм.

-Харлаж байна гэсэн үг үү?

-Тийм. Гэрээт газрууддаа ажиллахгүй, ажлын байраа орхиж явах, хараар ажиллах байдал нэмэгдээд байгаа. Үүнийг анхаараач гэдэг асуудал яригдаж байгаа.

Энэ чиглэлээр хоёр тал хамтарч ажиллах зүйлүүд бий. Хоёр дахь хамтын ажиллагааны чиглэлийн яригдсан асуудал бол Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр 2.8 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлж манай хөдөлмөр эрхлэлтийн зах зээлийг цахим мэдээллийн сантай болгохоор тохирсон. Энэ бол сул ажлын байрны талаарх мэдээлэл, мөн ажил олгогчийн талаар мэдээлэлтэй цахим мэдээллийн сан бий болгоно гэсэн үг. Ингэснээр ажил хайж байгаа хүмүүс интернэтээс, гар утаснаасаа сул байлаа ажлын байр болон ажил олгогчийн талаарх мэдээлпийгхарах боломж бүрдэнэ.

-Солонгост ажиллах сонирхолтой хүмүүсийн бүртгэл хэзээ эхлэх вэ?

-Энэ жил Солонгос явж ажил хийх сонирхолтой иргэдийн бүртгэлийг хэдэн сараас эхлэх вэ гэдэг асуудал одоохондоо тодорхойгүй байна. Хоёр улсын яамд хоорондоо ярьж байгаад удахгүй бүртгэлийг эхлүүлнэ. Хугацааг Солонгосын талтай эцэслэж тохироогүй байна.

Ярилцсан Ж.Баярсайхан