Б.Саранчимэг С.Батболд С.Мөнхчулуун 2018.03.02 | Сонин: МОНЦАМЭ

"Эх орончдын өдөр" МАН 97 гишүүнээр бүл нэмлээ

"Эх орончдын өдөр" МАН 97 гишүүнээр бүл нэмлээ

"Эх орончдын өдөр", МАН байгуулагдсаны 97 жилийн ойг тохиолдуулан МАН-д 97 шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд боллоо. 

Батламж гардуулах ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, тус намын Хэвлэл мэдээлэл, технологи, олон нийттэй харилцах газрын дарга- Г.Ганбаяр зэрэг тус намын албан тушаалтнууд оролцов.

Тус намд шинээр элсч буй гишүүдэд хандан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд

"Парламентын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэх тогтоолыг боловсруулж, УИХ-аар батлуулж байсан. Монголын ард түмэн энэ өдрийг "Эх орончдын баярын өдөр"  гэдэг утгаар нь тэмдэглэдэг болсонд баяртай байна.  МАН-ын түүх  бол Монгол орны түүх юм. Тиймээс өнөөдөр “Эх орончдын баяр”, улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны ойн баярын мэндийг ард түмэндээ хүргэе. МАН бол улс орны тусгаар тогтнол бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлт, ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой. Үе үеийн намын гишүүд, дэмжигчдийнхээ  хөдөлмөрөөр бахархаж, түүчээг нь алдалгүй өвлүүлэхийн тулд чармайхын зэрэгцээ хойч үе залуустаа ч түүхийн үнэнийг өгүүлэн, сурталчлан таниулж, эх орноо гэсэн сэтгэл зүтгэлээр дүүрэн явуулахын төлөө бид чармайн ажиллаж байна. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж, иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө зүтгэж байна.  Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд гишүүдийн оролцоо, хувь нэмэр маш чухал юм. Хамтдаа зүтгэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж гэмээнэ манай нам улам батжиж, Улаанбаатар хот өнгөжин жавхаажна. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын түүчээ болсон МАН-д итгэл хүлээлгэн, бидэндтэй нэгдэж байгаа гишүүддээ талархал илэрхийлье” хэмээсэн юм.