Х.Амгаланбаатар 2018.03.02 | Сайт: МҮЭХ-ны албан ёсны сайт

Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгана

Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгана

Өргөн хэрэглээний шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос энэ оны 03 дугаар сарын 01-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хандаж хамтарсан зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хэрэгжихгүй байгаа тул үнэ нэмэгдүүлсэн шатахуун импортлогч нарт хариуцлага тооцож, хамтарсан зөвлөлийн болон Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхийг шаардаж албан бичиг хүргүүлсэн.

“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хуралдсан.

Тус хуралдаанаар шатахууны хангамжийн өнөөгийн нөөц, үнийн асуудлыг авч хэлэлцсэн ба цаашид жижиглэн худалдааны шатахууны үнийг тогтвортой байлгаж дэлхийн зах зээл дээрх нефть, шатахууны үнэ буурсан тохиолдолд үнийг буулгах арга хэмжээг авч ажиллахаар тохиролцож зөвлөмж гаргасан байна.