Сумъяабазар.Д 2018.03.05 | Телевиз: МН25-р суваг

Д.Сумъяабазар: Баялгийн санг Ерөнхий сайд удирдах боломжтой

Баялгаа зарж олсон мөнгөө халамж байдлаар тарааж, эсвэл хэрэгтэй хэрэггүй зүйлд үрээд дуусдаг. Гэтэл түүхий эдийн үнэ унахаар эдийн засаг нь хямарч, гаднаас гуйлга гуйх болсон нь бодлогын алдаанаас үүдэлтэй. Энэхүү алдааг өөрчлөхийн тулд Баялгийн сан байгуулах замаар хуримтлал үүсгэж, хэдийг нь зарцуулж, хэдийг нь хуримтлуулахаар хуульчлах шаардлагатай гэж  Салбарын яам үзэж байна. 

Үүний тулд Эрдэнэс Монгол компанийн бүтцийг өөрчлөх замаар баялгийн санг байгуулж, Ерөнхий сайдаар удирдуулах саналыг тавихаар бэлтгэж байгаа юм байна. Хуулийн төслийг УИХ-ын ирэх хаврын чуулганаар оруулахаар ажиллаж байна. 

УУХҮ-ын сайд Д.Сумъяабазар "

Үндэсний баялгийн санг гэж байгуулаад, Монгол улсын Ерөнхий сайд энэ сангаа өөрөө удирдаад явбал өмчдөө илүү ойр, шийдвэр гаргалт нь илүү хурдан., гадны хөрөнгө оруулагчдад итгэл шууд төрөх зэрэг ач холбогдолтой, маш зөв бүтэц гэж би харж байгаа" гэсэн юм. 

Харин тус компанид бүтцийн өөрчлөлт хийх сургаар захирал Д.Ариунболдыг өргөдлөө өгсөн гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнд салбарын сайд нь "Худлаа мэдээлэл" гэсэн тайлбарыг өглөө.