"Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний хамтран ажиллах Санамж бичигт хоёр талын ажлын хэсэг гарын үсэг зурлаа
2018.03.05

"Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний хамтран ажиллах Санамж бичигт хоёр талын ажлын хэсэг гарын үсэг зурлаа

Энэ оны 06 дугаар сард Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулагдах "Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний хамтран ажиллах Санамж бичигт хоёр талын ажлын хэсэг гарын үсэг зурлаа.

"Монгол-Оросын санаачилга 2018" нэгдсэн арга хэмжээний оросын талын ажлын хэсгийн даргаар ОХУ-ын аж үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров, Монголын талын ажлын хэсгийн даргаар УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга миний бие томилогдон ажиллаж байгаа юм.

"Монгол-Оросын санаачилга 2018" эдийн засгийн нэгдсэн арга хэмжээний хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдийн эдийн засгийн чуулга уулзалт, ЖДҮ-ийн "Азийн хаалга" үзэсгэлэн худалдаа, ОХУ-д үйлдвэрлэсэн техник технологийн үзэсгэлэн, фото болон уран зургийн үзэсгэлэн, Игорь Моесеевийн нэрэмжит театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүд хийхээр төлөвлөж байна.

 http://minpromtorg.gov.ru/press-centre/news/