2018.03.06

Ж.Энхбаяр гишүүн ил тод, шударга, шуурхай байдлыг ярих биш үзүүллээ

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Шалгалтын дүнг шалгуулагчдын нүдэн дээр шууд засаж, танилцуулах шилэн технологийг амжилттай туршлаа. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Өнөөдөр дэлхий ертөнцөд маш их өөрчлөлт явагдаж байна. Ялангуяа цахим, технологи дээр суурилсан, бүхий л салбарыг хамарсан цахим  шилжилт хүчтэй бөгөөд эргэлт буцалтгүй явагдаж байна. Дээр нь технологийн дэвшлүүдийг аль ч салбарт ашигласан үр ашигтай байгаа.