2018.03.07

Хэнтий аймагт эргэх холбоо хөтөлбөрийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна

УИХ-ын гишүүдийг тойрогтоо эргэх холбоотой байх ёстой хэмээн иргэд хэлдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ үүнийг ажил хэрэг болгохоор зорьж байна. 

Тэрээр 2016 оны сонгуулиас хойш өөрийн сонгогдсон тойрогтоо 6 удаа очсон байна. Сая 7 дахь удаагаа очсон ажил хэрэг, томилолтын мэдээг хүргэж байна. 

Л.Оюун-Эрдэн "-Баян-Уул суманд жишиг орон сууцны төслийг хэрэгжүүлсэн. Нутгийн зөвлөл өөрсдөө санхүүжилтээ гаргаад, бид дэд бүтцийг нь холбож өгөх ч гэдэг юм уу. Мөн Галшар суманд Өвгөн ноёны цогцолбор болох аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийж байгаа. Энэ ажил дээр Төрөөс шугамыг нь татаад харин орон нутаг нь өөрөө цогцолбороо барьдаг ч юмуу . Энэ  байдлаар ажил явагдвал, тогтвортой хөгжих боломжтой гэж харж байгаа". 

Тэрээр өнгөрсөн хугацаанд хүн амын эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч ирсэн байна. Тиймээс сумдын эмнэлгийг дуудлага алдалгүй, шуурхай өвчтөн дээр очдог байх боломжийг хайж бүх эмнэлэгт түргэн тусламжийн машиныг гардуулж өгсөн байна.

Тухайлбал, Баян-Овоо сумын эмнэлэг түргэний машинтай болсноор хөдөө багт байгаа иргэддээ хүрч ажиллах боломж нэмэгдэж, бас нэг эргэх холбоог бий болгож байгаа юм байна