Д.Оюунхорол У.Хүрэлсүх 2018.03.09 | Телевиз: МН25-р суваг

Д.Оюунхорол: Эмэгтэйчүүдэд итгэлийн зээл олгох санаачлагыг дэмжих ажиллахыг Ерөнхий сайдаас хүсэж байна

Өнгөрсөн 3 сарын 7 өдөр Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслол болсон. Энэхүү ёслол дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд оролцлоо. 

Арга хэмжээг нээж Ерөнхий сайд хэлсэн үгтээ "Өнөөдөр төрийн албанд ажиллагчдын дотор эмэгтэйчүүд 60 орчим хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл төр түшиж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс илүү байна гэсэн үг. Эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн төвшин сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч эрэгтэйчүүдийнхээс 1.7 пунктээр доогуур болсон. Гэсэн ч эмэгтэйчүүдийн дундаж цалингийн хэмжээ эрчүүдийнхээс доогуур байсаар байна. Энэ асуудлыг бид шат дараатайгаар, шударгаар шийдвэрлэх болно." гэв.

Харин УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Оюунхорол

"Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг буруулах зорилгоор хууль эрх зүйн орчныг сайжруулахад анхааран ажиллахын зэрэгцээ 2018 оны улсын төсөвт хүүхдийн байгууллага, хүүхэд хамгааллын зардлын төсвийг 5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж чадлаа. Жил бүр өрх толгойлсон эмэгтэйчүүдийг тоо нэмэгдэж, эмэгтэйчүүд ядууралд өртөж байгаа энэ цаг үед тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг бий болгох, мөн тэдний ядуурлыг бууруулах зорилготой хүү багатай, урт хугацаатай, барьцаа хөрөнгө шаарддлаггүй итгэлийн зээл олгох ажлын дэмжих ажиллахыг нийт эмэгтэйчүүдээ төлөөлөн Монгол улсын Ерөнхий сайдаас хүсэж байна" гэв.