Эрүүл мэндийн салбарт 10 гаруй хууль хэрэгжиж байна
2018.03.12

Эрүүл мэндийн салбарт 10 гаруй хууль хэрэгжиж байна

Эрүүл мэндийн яам, авлига, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэн, албан хаагчдад тогтмол сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга, албан хаагч нарт зориулсан хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг танилцуулах сургалтыг ЭМЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтэс Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа.

Өнөө үед эрх зүйн бааз суурь болох хууль тогтоомжийг системээр нь болон салбараар нь өөрчлөн шинэчлэх өргөн далайцтай ажил өрнөж эрх зүйн шинэчлэлийн үндсэн зорилт хэрэгжиж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт нийтдээ 10 гаруй хууль хэрэгжиж байна. Иймд шинээр батлагдан хэрэгжиж байгаа хуулиудын хэрэгжилтийг хангах, хуулийг зөв хэрэглэх асуудал чухал байгаа учраас тус Яамны газар, хэлтсийн дарга, албан хаагч нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор :

  • Зөрчлийн тухай хууль
  • Захиргааны ерөнхий хууль
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Цаашид харъяа, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад энэ мэт сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулах юм.