2018.03.12

ОХУ-ын Олон улсын хүүхдийн Артек төв Найрамдал цогцолбортой хамтран төсөл хөтөлбөр хэрэгүүлнэ

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор ОХУ-ын олон улсын хүүхдийн Артек төвтэй хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа. Энэ хүрээнд багш, удирдагч, амрагч хүүхдүүдийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

ОХУ-ын Артек зуслан дэлхийн 150 гаруй орныг хүүхдүүдийг нэг дор цугларуулж, тэдний авьяас чадварыг нээх, өөрийгөө хөгжүүлж шинэ мэдлэг мэдээллийг олж авах гүүр болгодог байна. Мөн тус улсын соёл, ёс заншил, хэлийг сурахад томоохон түлхэц болдгийг онцоллоо.