Баасанхүү.О 2018.03.12 | Телевиз: МН25-р суваг

Биеэ үнэлэх, гэмт хэрэг үйлдэхэд орон байраар хангасан зочид буудлуудыг хариуцлагад татна

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө аав, ээжийн эрдэнэ болсон 13 настай охин танхай балмад этгээдүүдийн гарт зэрлэгээр амиа алдсан хэрэг гарсан. 

Уг хэргийн шүүх хурал өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх хуралдаанаар "Очир төв"-ийн удирдлагуудыг 21 нас хүрээгүй хүүхдийг зочид буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Мөн шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг буцаасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

УИХ-н гишүүн О.Баасанхүү: Ам руу нь архи цутгана гэдэг бол автоматаар уушгинд нь орж байна. Энэ бол санаатай халдлага. Гэтэл үүнийг зөвхөн хүчингийн хэргээр шийтгэвэл, шийтгэл нь хөнгөрнө гэсэн үг. Энэ нь 1-5 жилийн ялтай. Түүнчлэн биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулж, орон байраар хангасан байвал хуучнаар эрүүгийн хуулиар шийтгэж байсан. Гэтэл үүнийг Эрүүгийн хуулиас авч хаясан. Зочид буудлууд Эрүүгийн хариуцлага үүрэхгүй гэсэн үг.