Д.Оюунхорол 2018.03.12 | Телевиз: МҮОНТВ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүний сурагчдад 40 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын үндэсний аяныг эхлүүлсэн.

Баянзүрх дүүргийн сургуулиудын төгсөн ангийн сурагчдад Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Отгонтэнгэр их сургуультай хамтран тус аяныг энэ сарын 5-наас 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Энэ аянд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сонгогдсон тойргийнхоо 4 сургуулийн 1400 орчим сурагчидтай уулзжээ. Уулзалтын үеэр сурлага, спортын амжилтаараа тэргүүлсэн сурагчдад Отгонтэнгэр их сургуульд суралцах 40 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулан өгсөн байна. 

Д.Оюунхорол: 21-р зууныг авч явах залуусын мэргэжил сонголтын зөв хийлгэх, амьдралдаа хамгийн зөв алхам, сонголтын хийлгэх боломжийг олгож байгаа чухал арга хэмжээ юм.