Д.Оюунхорол 2018.03.13 | Сонин: Монголын үнэн

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүний сурагчдад тэтгэлэг гардууллаа

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэргүүний сурагчдад тэтгэлэг гардууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын үндэсний аяныг эхлүүлсэн юм.

Баянзүрх дүүргийн сургуулиудын төгсөх ангийн сурагчдын дунд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар “Отгонтэнгэр" их сургуультай хамтран тус аяныг энэ сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тус аянд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэгдэж сонгогдсон тойргийнхоо дөрвөн сургуулийн 1400 орчим сурагчтай уулзсан байна. Уулзалтын үеэр сурлага, спортын амжилтаараа тэргүүлсэн сурагчдад “Отгонтэнгэр” их сургуульд суралцах 40 сая төгрөгийн тэтгэлгийг гардуулан өгчээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “XXI зууныг авч явах залуусын мэргэжил, амьдралдаа хамгийн зөв алхам, сонголтыг хийх боломжийг олгож байгаа чухал арга хэмжээ боллоо” гэж уулзалтын ач холбогдлыг үнэлжээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэгдэж  сонгогдсон тойргийнхоо дөрвөн сургуулийн 1400 орчим сурагчидтай уулзлаа.

Монгол улсын хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийг 40841 сурагч төгсөж, их дээд сургуульд элсэн орно