Н.Цэрэнбат 2018.03.13 | Сонин: Монголын мэдээ

Н.Цэрэнбатыг ДЭМЖИЖ БАЙНА

Н.Цэрэнбатыг ДЭМЖИЖ БАЙНА

Монголын залуу үеийн төлөөлөл болсон Н.Цэрэнбат гэх бизнесмен залууг байгаль орчны асуудлыг хариуцахаар очиход олон хүн мөнгөөр сайдын суудал худалдаад авчихлаа хэмээн шүүмжилж, зарим нь хувийн бизнесээ хөгжүүлэхээс өөр удирдах ажил хийж үзээгүй хүн энэ салбарыг яаж самрах бол хэмээн “элэглэж” байсныг нуух юун.

Гэвч залуу улс төрч энэ бүхэнд хангалттай хариу өгөхөөр ажиллаж чадаж байна. Байгаль хамгаалал, ногоон хөгжил, утаа, агаарын бохирдол, хөрсний бохирдол, аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газрын маргаан мэтгэлцээн гэх мэтээр үргэлж анхаарлын төвд байдаг БОАЖ-ын яамыг өмнө нь ихэвчлэн эмэгтэй сайд нар удирдаж байлаа. ИЗНН-ын С.Оюун, МАН-ын Д.Оюунхорол гэх мэтээр дандаа туршлагатай, төрд олон жил явсан, хэн нэгний лоббид автахгүй эмэгтэй лидерүүд толгойлж байв.

Харин залуухан бизнесмен, УИХ-ын  босгоор алхаад дөнгөж нэг жил болсон залуу сайдаар очиход хэн ч таатай хүлээж авахгүй нь тодорхой байлаа.


Гэвч,

Н.Цэрэнбат намын итгэлийг алдахгүй ажиллаж ажиллаж байна. Энэ хэтийдсэн магтаал биш. Яагаад гэвэл, түүнийг сайдаар очсоноос хойш энэ салбарт дорвитой өөрчлөлт гарч, газрын маргаан мэтгэлцээн ч цэгцрэх шатандаа орж байна.

Хамгийн сүүлд гэхэд нийслэл хотод 2019 оноос хойш түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргалаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан энэ шийдвэрийг ажил хэрэг болгож, хагас боловсруулсан түлшээр нийслэлийн гэр хорооллыг бүрэн хангах нь түүний ажлын нэг том шалгуур болох учиртай юм.

Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд, гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд ч Н.Цэрэнбат шоудахгүйгээр шийдвэр гаргаж ажиллаж эхэлжээ.

Тэр анх удаа дөрөвдөгч засаглал буюу хэвлэл мэдээллийнхэнд хандаж уриалга гаргаснаараа мөн л сайд нараасаа анхдагч байж чадлаа. Хэвлэп мэдээлэл, төр засаг хоёр хэзээд ч " нэг хөнжил”-д ордоггүй.

Төрийн гаргасан алдаатай шийдвэр, буруу зөрүү бодлого, чадваргүй сайд нарын алдаа оноог хангалттай шүүмжилдэг. Н.Цэрэнбатыг ч бид алдаа гаргах үед нь шүүмжилж, түүнийгээ засч залруулахыг шаардаж байсан удаа олон бий. Гэвч шүүмжлэх нь зөвхөн бидний хийдэг ажил биш. д

Сэтгүүлзүй хэзээдч зөв бодлогыг дэмжиж ажилладаг. Ийм зарчмаар ч ажиллаж ирсэн.

Энэ бол сэтгүүлзүйн нэг үүрэг байдаг. Тиймд»э ч залуу сайдын дөрөвдөгч засаглалд хандсан уриалгыг “Монголын мэдээ” сонин дэмжиж ажиллахад бэлэн байна. Н.Цэрэнбат сайд өнгөрөгч долоо хоногт сэтгүүлийг байгаль хамгаалах үйлсэд манлайлахыг уриалсан юм.

Тэрбээр, өөрөө өсвөрийн байгаль хамгаалагчдлг бэлтгэх “Ногоон паспорт” аяныг санаачилсан бөгөөд сэтгүүлчдийг хог хаягдал, тэр дундаа хуруу болон товчин зайны хор уршгийг таниулсан нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх талаар хамтран ажиллаж, зай талбай гаргаж өгөхийг уриаллаа. “Чимээгүй үхэл” хэмээн нэрлэдэг хуруу зайны хор хөнөөлийг олж харж, энэ талаар нийгмийн анхаарлыг хандуулж буй түүний уриалга ч цаг үеэ олжээ.

Ерөөс өсвөр үеийнхээ байгаль хамгааллын талаарх ойлголтыг зөв болгож гэмээнэ залуу үе маань байгаль эх дэлхийгээ хамгаалах сэтгэлтэй, хүрээлэн буй орчиндоо чин сэтгэлээр хандаж, үгүй ядахдаа л хогоо хогийн саванд хийчих сэтгэлтэй болж төлөвшинө. Жижиг юм шиг боловч ирээдүйгээ харсан том ажлыг залуу хүний хувиар олж харж, түүндээ сэтгүүлзүйгээс дэмжлэг хүслээ. Бид дөрөвдөгч засаглал, нийгмийг соён гэгээрүүлэгч, төр ард түмний гүүр хэмээн өөрсдийгөө дөвийлгөх дуртай.

Тэгвэл энэ үүргээ биелүүлж, сэтгүүлзүйд, сэтгүүлчдэд хандан уриалга гаргасан Н.Цэрэнбат таны уриалгыг дэмжиж ажиллах болно. Хамтдаа ханддагаа өөрчилж, эх болсон байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, ирээдүй хойч үеэ түүнд бэлтгэх нь таны бас бидний үүрэг билээ.

Сэтгүүлч Б.Өнөртогтох