Б.Дэлгэрсайхан 2018.03.13 | Сайт: Vip76.mn

Б.Дэлгэрсайхан тойргийнхоо иргэдийг орон байртай болоход нь анхаарч байна

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан чуулганы завсарлагаар өөрийн сонгогдсон тойрог болох Дорноговь аймагт ажиллаж байна.

Тэрээр тойргийнхоо зарим иргэдийн өмнө тулгамдаад байсан орон байрны асуудлыг шийдэхэд тусалж, дэмжсэн байна.

Замын-Үүд сумын 103, 104, 105, 106, 107 байруудад амьдардаг иргэд байраа өөрийн нэр дээрээ өмчлөн авах боломжгүй өдий хүрээд байсан юм. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тусалж, дэмжсэний үр дүнд тэдгээр иргэд  2017 онд батлагдсан Засгийн газрын 245 дугаар тогтоолын дагуу оршин сууж буй эздэд хувьчлах боломжтой болжээ.

Ингээд 71 өрхийн өмчилсөн байрны гэрчилгээг нохой жилийн сар шинийн нутгийн зөвлөлийн золголтын үеэр Б.Дэлгэрсайхан гишүүн гардуулж өгчээ.

Мөн Тэрээр шинийн 11-ний билэгт сайн өдрөөр Сайншанд сумын 4 дүгээр багийн зургаан өрхөд шинэ орон сууцны түлхүүрийг гардуулан өгчээ.

Эдгээр өрхүүд гал командын байр буюу 132 дугаар байранд оршин суудаг байсан бөгөөд нилээд хэдэн жилийн өмнөөс тус байранд “айл амьдрах болон үйл ажиллагаа эрхлэн явуулах боломжгүй” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагааас гаргаад байсан юм.

Дорноговь аймгийн 6 өрх шинэ орон сууцны түлхүүрээ гардан авлаа 

Ингэснээр дээрх зургаан өрх Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Мандах наран” хороололд шинэ байранд амьдрахаар болж, тэдний байрыг нь УБТЗ-ын Барилга орон сууцны 3 дугаар ангийн технологийн байр гэдгээр тус байгууллагын хөрөнгөнд бүртгэгсэн байна.

Байрны түлхүүрээ гардан авсан УБТЗ-ын ахмад ажилтан болон одоо ажиллаж байгаа иргэд талархсан сэтгэгдлээ өөрсдийн гэр бүл, үр хүүхдийн өмнөөс УБТЗ-ын дарга, УБТЗ-ын бусад удирдлага болон дэмжиж ажилласан УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нарт талархал илэрхийлсэн байна.

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа