Н.Амарзаяа 2018.03.13 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Цэрэг-Спортын наадам”-ын шилдгүүдийг шагнаж урамшууллаа

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа Өмнөговь аймгийн салбар салбарын мэргэжилтнүүдийг дэмжиж, хамтран ажилладаг.

Энэ удаа Өмнөговь аймагт харьяалагдах Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги салбарууд болон аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын тамирчид оролцсон “Цэрэг-Спортын наадам”-ын шилдгүүдийг шагнаж, урамшууллаа.  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ тэмцээн “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн баярыг угтаж амжилттай зохион байгуулагдсан юм.

Өмнөговь аймагт "Цэрэг-Спортын наадам” боллоо

“Цэрэг-Спортын наадам”-ын тэргүүн байр,  Хилийн цэргийн 0131 дүгээр анги, дэд байранд 167 дугаар анги, хилийн цэргийн 0166 дугаар анги гуравдугаар байрыг тус тус эзэллээ.

Энэхүү наадамд гурван жил дараалан тэргүүн байр эзэлж байгаа Байлдааны гавъяаны улаан тугийн одонт Хилийн цэргийн 0131-р ангийн шилдэг тэргүүний ажилтан, тамирчдыг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа ОХУ-ын “Байгаль далай-Итгэлт хамба”-д аялах эрхийн бичгээр шагнасан юм.

Тэргүүн байранд, Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хамт олон орлоо

Дамшрамд мэдээлэхэд, Н.Амарзаяа гишүүн сонгогдсон тойрог болох Өмнөговь аймагтаа эрүүл мэнд, боловсролын салбарт чиглэсэн олон ажлуудыг хийдэг. Мөн өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжиж хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах асуудлуудад анхааран ажиллаж, хэд хэдэн  эрүүл мэндийн аян зохион байгуулсан.

 Үүний нэг нь “Эрүүл хүүхэд-Зөв амьдралын эхлэл” эрүүл мэндийн аян байсан юм. Энэ аяны хүрээнд

Даланзадгад сумын ЕБС, СӨБ-ийн бүх  хүүхдүүд амны хөндийн үзлэгт хамрагдаж, анхан шатны эмчилгээг үнэ төлбөргүй хийлгэсэн.

Даланзадгад сумын ЕБС, СӨБ-ийн бүх  хүүхдүүд амны хөндийн үзлэгт хамраглаа

Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын хэмжээнд "Хүмүүнлэг Ханхонгорчууд" аянг зохион байгуулж байсан. Үүний үр дүнд

сумын Эрүүл мэндийн төвийн 2 дугаар тасгийг хүүхдэд ээлтэй тасаг болгон тохижуулж чадсан юм.

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдэд ээлтэй тасаг

Сэтгүүлч

Vip76.mn Ц.Соёлмаа