Ж.Сандагсүрэн Д.Сумъяабазар 2018.03.13 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 117-р цэцэрлэгийг засварлана

“Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 117-р цэцэрлэгийг засварлана

Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр Сонгинохайрхан дүүрэгт 1999 оноос хойш хэрэгжиж эхэлсэн.

Тэгвэл уг хөтөлбөрийн хүрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Масато Такаока Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо.

Энэ үеэр тэрбээр дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр 7-р хороонд байрлах 117-р цэцэрлэгийн засварыг хийх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус цэцэрлэгийн тухайд нийлэлийн хэмжээнд томоохонд тооцогдох бөгөөд 800 гаруй хүүхэд сурч хүмүүждэг билээ.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Масато Такаока Сонгинохайрхан дүүрэгт зочиллоо

Түүнчлэн Элчин сайд Масато Такаока болон түүний багийнханд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар болон дүүргийн удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт байрлах нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагааг танилцуулсан юм.