2018.03.15

Л.Болд гишүүний тойрогтоо санаачлан хэрэгжүүлж байгаа ажилд иргэд талархаж байна

УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн 57-р тойргоос сонгогдсон Түүний хувьд хавар, намрын чуулганы завсарлагаанаар иргэд, сонгогчидтойгоо уулзаж, хийсэн ажлаа тайлагнан санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай. Л.Болд гишүүн өнгөрсөн амралтын өдрүүдэд ХУД-ийн 60-р сургууль дээр 7,8-р хороо, 41-р сургууль дээр 5,6-р хороо, 34-р сургууль дээр 4-р хорооны иргэдтэй тус тус уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр иргэд Л.Болд гишүүний тойрогтоо санаачлан хэрэгжүүлж байгаа олон ажлыг дэмжиж, байгаагаа илэрхийлж байснаас гадна, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэндэд анхааран ажиллаж байгаад онцгойлон талархаж байсан.

Л.Болд гишүүний тойргийнхоо иргэдтэй уулзсан уулзалтанд иргэд идэвхтэй оролцлоо

Тодруулбал: УИХ-ын гишүүн Л.Болдын дэмжлэгээр Яармагийн 34,41,60,118 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад Математикийн ЭЕШ-д бэлтгэх сургалтыг зохион байгуулсан.

Яармагийн 34,41,60,118 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдад Математикийн ЭЕШ-д бэлтгэх сургалтанд хамрагдлаа

Агаарын бохирдол, хорт утаа, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үүднээс гишүүн тойргийнхоо

1 дүгээр ангийн сурагчдад мэдээлэл, сурталчилгаа хийж Р.М 2.5 шүүлтүүртэй амны хаал тараасан.

Амны хаалт авсан 1-р ангийнхан

Ханиад томууны улирлыг угтан Яармагийн хороодын цэцэрлэгүүдэд “Витаминжуулалтын аян” өрнүүлж 5 хоногийн хэрэгцээг хангах жимсний өтгөрүүлсэн шүүс хүргүүлж байсан. Мөн 73 дугаар цэцэрлэгийн гэр бүлэгт хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл өгсөн.

73 дугаар цэцэрлэгийн гэр бүлэг сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном, хичээлийн хэрэгсэлтэй боллоо

Сургуулиа төгсөх гэж буй ахлах ангийн сурагчдад зориулж “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдэвт зөвлөмж, хэлэлцүүлгийг “Карьер хөгжлийн төв”-тэй хамтран Яармагийн дөрвөн сургуулийн ахлах ангийн сурагчдад хүргэсэн гээд Болд гишүүний тойргийнхоо хүүхдүүдийн боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулсан тодорхой ажлуудыг иргэд талархалтайгаар хэлж байсан юм.

Ахлах ангийнхан “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдэвт зөвлөмж, хэлэлцүүлэгт оролцлоо

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Л. Болд ойрын хугацаанд тойрогтоо хийх ажлынхаа талаар танилцуулсан.

Яармагийн гудамжнуудыг камержуулж, 29, 73 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл болон 18 дугаар сургуулийн хөл бөмбөгийн талбайг бариулна. Яармагийн автобусны шинэ эцсийн буудал хүртэл хатуу хучилттай авто зам тавигдана.

Энэ бүтээн байгуулалтын санхүүжилт улсын төсөвт суусан гэдгийг гишүүн тайлбарласан.

Хөрсний бохирдлыг шийдэхийн тулд ариун цэврийн буюу жорлонгийн асуудлыг цэгцлэхээр сургалтууд явуулж эхэлсэн гэдгийг иргэд, сонгогчиддоо мэдээллээ.

Эцэст нь Яармагийг Монгол Улсдаа үлгэр жишээ болохуйц, гэр хороолол болгохын тулд асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө иргэдтэйгээ хамтарч ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм.