УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын "Монгол тандаа зүтгэе" цэнгүүнд рок попын акулууд чуулна
2018.03.16

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын "Монгол тандаа зүтгэе" цэнгүүнд рок попын акулууд чуулна

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн цэнгүүн зохион байгуулах гэж байгаа.

Тэгвэл тэрбээр энэхүү тоглолтоос олсон орлогоо “Залуусын шинэ манлайлал” хөтөлбөрт хамрагдсан 100 оюутанд хандивлах юм байна. Түүний шүлгээр бүтсэн дуу ард түмний сонорыг мялаасан.

Жишээлбэл, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, гавьяат жүжигчин Д.Жаргалсайханы дуулсан “Хундагаа өргөе”, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын аялгуу, “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Би Монгол хүн”, Төрийн шагналт, дуучин Д.Болдын “Зургадугаар сар минь баяртай”, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа нарын “Нэг л уучилъя”, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны “Монгол тандаа зүтгэе” зэрэг дуунууд байдаг. “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн цэнгүүнд гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, гавьяат жүжигчин, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Т.Баясгалан, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Төрийн шагналт, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.

Тоглолт энэ сарын 18-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болно.