2018.03.16

Б.Жавхлан: Хүүхэд залуучуудын боловсролд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Дархан-Уул аймгийн 44 дүгээр тойргоос сонгогдсон. Тэрээр чуулганы завсарлагаанаар тойргийнхоо иргэдтэй уулзан өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгч, санал хүсэлтийн сонслоо.

Уулзалтанд Дархан-Уул аймгийн иргэд идэвхтэй оролцож, орон нутагт нь тулгамдаж байгаа асуудлууд болон шийдвэрлэх гарцын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Мөн уулзалтын үеэр  салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан 11-р багийн иргэн Ж.Чинбат, 16-р багийн иргэн Ц.Даваасүрэн нарт "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 15-р багийн иргэн Д.Ядамжав нарт "Алтан гадас одонг" нь гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан ахмадууд талархлаа илэрхийлж байсан юм.

Ахмадууд төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа

Гишүүн тойрогтоо ажиллахдаа хүүхэд, залуучуудын боловсролд анхаарсан хэд хэдэн ажлыг зохион байгууллаа.

Үүний нэг нь JCI  Дархан салбар байгууллагатай хамтран зохион байгуулсан Дэйл Карнегийн "Амжилтанд хүрэх ур чадварууд" сургалт байсан . Залуучуудын боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг болсон уг сургалтанд 50 гаруй залуус хамрагдлаа.

Дэйл Карнегийн "Амжилтанд хүрэх ур чадварууд" сургалтанд 50 гаруй залуус хамрагдлаа

Дэйл Карнегийн сургалт нь бусадтай нээлттэй харьцах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, илтгэх урлагт суралцах зэрэг олон чадамжийг хувь хүнд өгч ажилтанд хүрэхэд чухлаар нөлөөлдөг гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрдөг. Тэр ч үүднээсээ Дархныхаа ирээдүй болсон залуусын ажил, амьдралд ахиц гарахад тус нэмэр болох зорилготойгоор энэхүү сургалтыг дэмжиж ажилласан хэмээн УИХ-ын гишүүн Б. Жавхлан онцолж байсан юм.

Гишүүн  удахгүй орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх гэж байгаатай уялдуулан Дархан-Уул аймгийнхаа 12 дугаар ангийн сурагчдад "Монгол хэл бичгийн шалгалтын сорил"-ын номыг гардуулан өгсөн юм.

Дархан-Уул аймгийнхаа 12 дугаар ангийн сурагчид "Монгол хэл бичгийн шалгалтын сорил"-ын номтой боллоо

Энэ ном сурагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлж, алдаагүй зөв ярьж, бичиж, өрийнхөө үзэл бодлыг цэгцтэй илэрхийлэхэд тус болохуйц ном юм байна.

Энэ ном сурагчдын эх хэлний боловсролыг дээшлүүлэхэд ач холбогдолтой

Тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүн Б.Жавхлан иргэдээс гарсан санал санаачлагыг дэмжиж, ажил хэрэг болох талаас нь хичээж ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.

Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын боловсрол мэдлэгт хөрөнгө оруулалт хийх ажлуудыг санаачлан хэрэгжүүлнэ гэдгээ тойргийнхоо иргэдэд хэлж байсан юм.