2018.03.19

Ц.Цогзолмаа: 3 ээлжээр хичээллэж байгаа бүх сургуулийг 2 ээлжтэй болгоно

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Bloomberg TV Mongolia телевизийн "Мөнгөний урсгал" нэвтрүүлэгт оролцжээ. Тэрээр салбартаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бодлогын зохицуулалт болон салбарын асуудлаар ярилцжээ.

-2018 он гараад удаагүй байна. Төсөвт суусан хамгийн гол боловсролын салбарт хэрэгжих бүтээн байгуулалт, санхүүжилтийн бодлогууд хаашаа чиглэгдэж байна вэ?

-2018 оны хувьд боловсорлын салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй томоохон хөрөнгө оруулалтыг улсын төсвөөр хийхээр шийдвэрлэсэн. Гол асуудлын нэг бол Улаанбаатар хот болон Монгол Улсын хэмжээнд 3 ээлжээр хичээллэж байгаа бүх сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх ажил байна.