Б.Дэлгэрсайхан 2018.03.20 | Сайт: Vip76.mn

“”Бүс ба Зам” санаачилга ба Монгол улс дахь боломж” сэдэвт хөрөнгө оруулалтын форум Бээжин хотноо болж байна

“”Бүс ба Зам” санаачилга ба Монгол улс дахь боломж” сэдэвт хөрөнгө оруулалтын форум Бээжин хотноо болж байна

”Бүс ба Зам” санаачилга ба Монгол улс дахь боломж” сэдэвт хөрөнгө оруулалтын форум Бээжин хотноо энэ сарын 18-21-ний өдрүүдэд болж байна.

Энэхүү арга хэмжээг Монгол улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам болон тус улсын Датун хотын Ардын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /МЭЗХАН/, Хятадын Эдийн засаг, Аж үйлдвэрийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Арга хэмжээнд Монгол улсаас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт тэргүүтэй ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү, УУХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Баярмаа, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал болон Замын-Үүд чөлөөт бүс, Багануурын үйлдвэр, технологийн паркийн төслийн удирдагчид, дотоодын 20 гаруй компанийн төлөөлөгчид нийлсэн 52 хүний баг бүрэлдэхүүн оролцож байна.

Худалдаа аж үйлдвэрлэлийн эвслийн “Бүс ба Зам” цогц арга хэмжээний хүрээнд өнөөдөр “Монгол улс дахь боломж” хөрөнгө оруулалтын чуулган БНХАУ дахь Монгол улсын ЭСЯ-ны хурлын танхимд нээгдлээ. Чуулганыг нээж Элчин сайд Д.Ганхуяг үг хэлэв. Түүний дараагаар Хятадын төрийн Зөвлөлийн улсын өмчийн удирдлагын хорооны дэд дарга, Эдийн засгийн холбоооны Аж үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Лу Яохуа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Монгол улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, боломжийн талаарх УИХ-ын гишүүн, МЭЗХАН-ын ТУЗ-ийн дарга С.Бямбацогт илтгэлдээ “2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан. Уг хуулиар хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах боломжийг бүрдүүлэхийг зорьсон.

Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны орнууд, Япон улсад татваргүй, бага татвартайгаар экспортлох, БНХАУ-ын газар нутагт 40%-ийн хөнгөлөлттэй тариф эдлэх боломж бүрдсэн байна. Тэгэхээр өнөөгийн байдалд Монгол улсад тодорхой хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд хууль эрх зүй, татварын орчин тодорхой хэмжээгээр бүрдсэн гэж үзэж байна.” гэлээ.

Хоёр улсын хөрөнгө оруулалтад чиглэсэн энэ удаагийн форумын дэмжин ажиллаж буй Датун хотын Засгийн газраас тус хотын аж үйлдвэрлэлийн хөгжлийн зорилт, хөрөнгө оруулалтын бодлогоо танилцуулахын зэрэгцээ Монгол улсын Ховд аймагтай найрамдалт харилцаа тогтоох санамж бичгийг үзэглээд байна.

“”Бүс ба Зам” санаачилга ба Монгол улс дахь боломж” форумын хоёрдугаар хэсэг болох Төслүүдэд чиглэсэн арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Б.Дэлгэрсайхан юуны өмнө форумын зохион байгуулагчдад талархал илэрхийлэв. Тэрээр ””Бүс ба Зам” санаачилгатай уялдаж буй Орос, Монгол, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулахад Монгол улсын Засгийн газрын зүгээс дэмжиж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд үүнийг ажил хэрэг болгоход хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Мөн гурван улсын эдийн засгийн коридор багтах хатуу хучилттай хурдны авто зам тавигдсанаар Монгол улсын худалдаа, эдийн засагт өсөн нэмэгдэх, цаашлаад Европыг Хятадын том зах зээлтэй холбож ачаа тээврийг Монгол улсын газар нутгаар дамжин өнгөрүүлэх өндөр ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

Монгол, Хятад улсын худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас хоёр улсын хил дамнасан Замын-Үүд чөлөөт бүсийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, улсын төмөр замын хоёр дахь хилийн гарц нээхээр Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг байгуулалт төрийн бодлогод тусч, бүс нутгийн аялал жуулчлалыг дэмжихдээ БНХАУ-тай хил залгаа Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Ховд зэрэг аймгуудад худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судалж, махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг дурдав.

Анх 2013 онд БНХАУ-ын дарга Си Зинпины дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга хэрэгжих бүс нутгийн дагуух орнуудын худалдааг дэмжих байгууллагуудын эвсэл BRICA болон BRLINK хөтөлбөрөөс илтгэл тавихдаа төслүүдэд хэрхэн санхүүжилт, хөрөнгө оруулалт татах, төсөл сурталчлах үйлчилгээний мэдээллийг өгсөн юм.

Харин Монголын талаас Дорноговь аймаг дахь Замын-Үүд чөлөөт бүс болоод Багануурын нүүрс боловсруулах үйлдвэр, технологийн паркийн төслүүдийн давуу тал, хамтран ажиллах боломжийн талаар илтгэл тавьсан юм.