2018.03.21

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын нэрэмжит "Сайн хичээл-Миний туршлага" ур чадварын тэмцээн боллоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Баянгол сумын ЕБС-ийн багш нар ур чадвараараа өрсөлдлөө. Өрсөлдөөнөөс илүүтэй олж авах туршлага чухал байсныг багш нар энэ үеэр онцолж байсан юм. 

Сэлэнгэ аймгийн 3 сумын сургуулийн 31 багш 40 минутын турш хичээл зааж ур чадвараа харууллаа. Багшийн хөгжлийн төвийн мэргэжлийн шүүгч нар ажиллаж, мэргэжлийн арга барил, ур чадвар хүүхдүүдийг хэрхэн хангаж байгааг шүүж, түүний дараа багш нар арга барилаараа илтгэл тавьж өрсөлдсөн байна. 

Ж.Эрдэнэбат: Сайн, чадварлаг багшаас эрдэм боловсролтой иргэн төрж гарах нөхцөл бүрэлддэг. Биеийн ухааныг багш хүн л хүүхдэд төлөвшүүлнэ. Энэ ухааныг төлөвшүүлж чадах эрдэм чадалтай, боловсролтой багш нар хэдий чинээ олон байх тусмаа Сэлэнгэ аймаг, цаашлаах Монгол Улсын хөгжлийг цааш нь авч явах боловсон хүчнүүд гарна.