Авто замчдын "АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН УУЛЗАЛТ" болно
2018.03.22

Авто замчдын "АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН УУЛЗАЛТ" болно

“Монголын авто замчин залуучуудын холбоо”-ноос "Ахмад, дунд, залуу үеийн уулзалт"-ыг цуврал болгон зохион байгуулж байгаа билээ.

Уулзалтад салбарын хөдөлмөрийн баатар, гавьяатуудаа урьж оролцуулан тэдний туулж ирсэн зам, туулж өнгөрүүлсэн ажил амьдралын туршлага, үнэтэй сургамжийг сонсож хуваалцаж, чөлөөт ярилцлага, уулзалтыг зохион байгуулах юм. 

"АХМАД, ДУНД, ЗАЛУУ ҮЕИЙН УУЛЗАЛТ - 3"-ын хүндэт зочноор авто замын салбарт олон жил ажиллаж, төрийн түшээгээр 2-тоо сонгогдож байсан МУ-ын гавъяат барилгачин, зөвлөх инженер, Зам,тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд даргыг хүндэтгэн урьж оролцуулан “Авто зам-Ажил-Амьдрал” сэдвээр ярилцах болно.

Энэ удаагийн "Ахмад, дунд, залуу үеийн уулзалт, ярилцлагыг угтаж авто замын салбарын инженер, техникийн ажилчид болон оюутан залуусын дунд:

1. МИНИЙ СОНГОСОН МЭРГЭЖИЛ-МИНИЙ ИРЭЭДҮЙ
2. АВТО ЗАМЫН САЛБАРТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД ТҮҮНИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД МИНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ тус тус сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна. /Удирдамжийг  ЭНД ДАР татаж авна уу./

Мөн уулзалт ярилцлагын үеэр гэрэл зургийн үзэсгэлэн, хөгжөөнт тэмцээн, азын сугалаа зохион байгуулагдана.

Авто замын салбарын ахмад, дунд, залуу үе, оюутан залуус та бүхнийг хүрэлцэн ирж салбарын хүндэт зочинтойгоо халуун дулаан яриа өрнүүлэхийг урьж байна.

Хэзээ: 2018-03-29 15:30 цагт
Хаана: Монголын Залуучуудын Холбоо,1 давхар, Залуус танхимд
Утас: 88004207, 86877372