Д.Цогтбаатар 2018.03.22 | Телевиз: ЕTV

Элчин сайдуудын нэрийг солих бололтой

БНГУ, БНФУ, АНУ, Канад, Япон зэрэг улсуудад суух элчин сайдуудыг томилсон.  Гэвч МУ-ын Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгөөгүй учраас элчин сайдаар ажиллах боломжгүй байна.  Тэгвэл дээрх хүмүүсийн нэрийг дахин солихоор болсон гэж Гадаад харилцааны сайд мэдэгдлээ.

Гадаад харилцааны сайд Т.Цогтбаатар:  Зарим элчин сайдуудын нэрс өөрчлөгдөх тухай яригдаж байгаа. Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгчийн тамгын газартай хэлэлцэн батална.

Томилогдсон  элчин сайдуудын дундаас Л. Пүрэвсүрэн Швейцарь улсад МУ-аа төлөөлөн сууж байгаа.