2018.03.23

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ховд аймагт ажиллаа

Ерөнхий сайд У. Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсов. ХАА салбар, Баруун бүсийн аялал жуулчлалаа дэмжих зэрэг асуудлыг мөн хэлэлцлээ. Энэ талаар салбарын сайд нар хариулт тодорхой хариулт өглөө.

Боловсрол Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ц.Цогзолмаа: Нийтийн номын сангаа дэмжих хэрэгтэй. Энэ 1938 оны барилга гэсэн хүсэлт ирсэн байна. Дэмжлэг үзүүлэх тал дээр төлөвлөж байгаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат:  Ховд аймгийн Мянгат суманд гарч байгаа тэр асуудал бол уул уурхайн алдаа. Хариуцлага тооцох этгээд байхгүй энэ асуудлаа засна, залруулна.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд: Б.Батзориг:  Мал амьтны тухай эрүүл мэндийн хуулийг бид дэмжиж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:  2018 оны төсөв батлагдахад би хөдөө орон нутагтай холбоотой бүх төслийг судлахад Ховд аймгийн эмнэлгийн төсөв байгаагүй. Энэ тал дээр анхаарч ажиллана.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх: Тэтгэвэр, тэтгэмжийг 2018,2019 онд нэмнэ. Ажилгүйдэлтэй тэмцэнэ.

Төрийн байгууллагууд уялдаа холбоотой байж хариуцлагатай ажиллахыг  Ерөнхий сайд Ховд аймгийн удирдлагуудад  санууллаа.