Ц.Цогзолмаа У.Хүрэлсүх Б.Батзориг 2018.03.26 | Телевиз: МҮОНТВ

Монгол Улсын Ерөнхий сайд Увс аймгийн иргэдтэй уулзлаа

Баруун аймагт ажиллаж байгаа Ерөнхий сайдын Увс аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дуусчээ.

Засгийн газрын тэргүүний ажлын хэсэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар ажиллажсан юм. Тэд иргэдээс санал хүсэлтийг бодлого шийдвэр ажилдаа тусгана гэлээ.

Монголчууд улс төржиж, талцалгүй, улсаа гэсэн ганцхан эрх ашиг, эдийн засгаа өөд нь татаж, иргэдийнхээ амьдралыг сайжруулахын төлөө нэгдэж ажиллах ёстой. Сонгуулийн үеэр л улстөржицгөөе. Бусад үед нь ажлаа хийе гэж Ерөнхий сайд үзэж байна. Энэ чиглэлээр улс төрийн нам, улстөрчдөөс гадна иргэд ч хамтран зүтгэе гэж уриалсныг Увс нутгийн иргэд талархан хүлээж авлаа.