ЗТХ-ийн сайд хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, иргэдэд шуурхай үйлчлэх үүрэг өглөө
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарынхандаа үүрэг өглөө
2018.03.27

ЗТХ-ийн сайд хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, иргэдэд шуурхай үйлчлэх үүрэг өглөө

Зам, тээврийн салбарын удирдах ажилтнууд цаг үеийн асуудал болон сайдын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, ажлын явцыг хэлэлцдэг ээлжит шуурхай хуралдаан боллоо.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаар зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэ салбарын удирдлагуудад дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Үүнд, Агаарын тээвэр болон авто замын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж батлуулах. Зам, тээврийн хөгжлийн сайдын “Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих тухай” 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тушаалын хэрэгжилтийг танилцуулж үндэсний үйлдвэрлэлийг салбар бүрт дэмжиж ажиллах. Мөн энэ хаврын зам барилгын ажлыг цаг тухайд нь эхлүүлэх, салбар бүр иргэдэд хурдан шуурхай хүнд сурталгүй ажиллах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.