Энх-Амгалан.Б 2018.03.28 | Телевиз: МН25-р суваг

“Жаст”-ын Ш.Батхүү “Хадгаламж” банкнаас хуурамч баталгаа гаргасан эсэхийг шалгуулахаар боллоо

“Жаст”-ын Ш.Батхүүгийн зээлийн гэрээг тухайн үеийн хадгаламж банк гаргаж байсан байна. Гэхдээ тухайн үед хадгаламж банк нь их хэмжээний мөнгө зээлийн баталгаанд гаргах ёсгүй байсан гэдгийг Монгол банкнаас гаргасан баримтаар тодруулжээ. Эдуард Сүрэнтэй холбоотой зээлийн гэрээний талаар архивын ерөнхий газраас төрийн банкинд албан бичиг ирүүлсэнд тус гэрээ нь олдоогүй гэж мэдэгджээ.

Б.Энх-Амгалан: 2010 оны 2 сарын 24 нд  Эдуард Сүрэн гэдэг хүнтэй Ш.Батхүү гэдэг хүний байгуулсан зээлийн гэрээнд “Хадгаламж банк” баталгаа гаргаж өгчээ.  Гэтэл энэ үед Хадгаламж банк их хэмжээний мөнгөнд  зээлийн баталгаа гаргаж өгөх эрх үүсээгүй байсан. Бид энэ баримтуудыг шалгах хэрэгтэй. Шүүхгүй юм шиг, хуульгүй юм шиг байхаа болих хэрэгтэй.