2018.03.29

Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлогоо танилцууллаа

Төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт төрийн ордонд өгчигдөр боллоо. Засгийн газрын зүгээс ирэх гурван жилийн хугацаанд эдийн засагт реформ хийж, өсөлтийг нэмэгдүүлэх, хуулийн засаглалыг бэхжүүлж шударга ёсыг тогтоох, чинээлэг дундаж давхарга бий болгоход чиглэсэн нийгмийн бодлого гэсэн гурван тулгуурт бодлогыг засгийн газар дэвшүүлж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга  Г.Занданшатар: Эдийн засгийн нэгдсэн бодлого тооцоотой байсан 1958-1992 оны бүтээн байгуулалттай өнөөдрийн бүтээн байгуулалтыг  харьцуулбал ихээхэн ялгаатай  дүр зураг харагдана. Энэ бол Монгол улс нэгдсэн зорилго, төлөвлөгөөтэй байсаны үр дүн юм.

Эдийн засгийн салбарт хийх хамгийн эхний шинэчлэл бол татварын бодлогын өөрчлөлт болж байгаа юм байна. Энэ нь бизнесийн орчныг таатай болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих, зорилгоор татварын багц хуулинд өөрчлөлт оруулахаар засгийн газар төлөвлөж байна.