У.Хүрэлсүх 2018.03.30 | Телевиз: МН25-р суваг

О.Содхүү, З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

О.Содхүү,  З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, Сүхбаатар аймгийн засаг дарга  З.Энхтөр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

Р.Содхүүгийн хувьд Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн учир чөлөөлөсөн бол З.Энхтөрийн Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хүлээн авсаны үндэс дээр чөлөөлжээ.

Тус аймгийн ИТХ-ын хурал нь Засаг дарга З.Энхтөрийг хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байсан юм .