Эрүүл мэндийн сайд дэлхийн эмч нарын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
2018.03.30

Эрүүл мэндийн сайд дэлхийн эмч нарын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ний өдрийг Монгол эмч нар ажил мэргэжлээрээ бахархах, эрүүл мэндийн бусад ажилтан, ард иргэд нь эмч нартаа талархах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай. Өнөөдөр эмч нар маань Монгол улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй болон ховор тохиолддог олон өвчин эмгэгийг эмчилж, оношилж чадаж байгаа нь үнэхээр бахархалтай. Үе үеийн нийт эмч нартаа болон Та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе