Д.Сумъяабазар Л.Оюун-Эрдэнэ 2018.04.03 | Телевиз: VTV

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “100 чухал сэдэв-Баялгийн сан” нэвтрүүлэгт оролцлоо

Тус нэвтрүүлэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Улсын их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, “Norges Bank”-ны дэд ерөнхийлөгч Эгил Матсэн нар “Баялгийн сан”-ийн талаар ярилцлаа.  Өөрөөр хэлбэл тэд ашигт малтмалын нөөц ихтэй Монгол Улсын хувьд баялгийнхаа орлогыг бүгдийг нь зарцуулаад ч гурван монгол хүн тутмын нэг нь ядуу зүдүү амьдарч байгаагийн шалтгаан болон гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Дэлхийн ихэнх орнууд газрын тос, баялагаа ард түмнийхээ  мэдэлд байна гэж үндсэн хуулиндаа тусгасан байдаг. Тэгвэл энэ бүх баялагаа ард түмэндээ тэгш хүртээмжтэй хувиарлахыг  баялагийн сан гэж ойлгож байна.

 Монгол Улс Баялгийн сантай болох ёстой, монголчууд түүнийхээ үр өгөөжөөр сэтгэл хангалуун амьдрах ёстойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “100 чухал сэдэв-Баялгийн сан” нэвтрүүлэгт оролцох үеэрээ хэллээ.