Н.Цэрэнбат 2018.04.03 | Телевиз: MNCTV

Шинэ төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр барина

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ онд эхлүүлэхийг барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг болгосон. Энэ ажлыг БНХАУ-ын “Эксим” банкны 80 сая долларын хөнгөлөлттэй зээлээр барихаар боллоо.

Н.Цэрэнбат: Манай яамнаас шинээр баригдах цэвэрлэх байгууламжид тавигдах байгаль орчны үнэлгээ болон тээвэрлэх, үнэр дарах гэх мэтийн асуудлуудтай холбогдуулан мэргэжлийн ажлын хэсэг гаргаад заавар зөвлөж өгөн ажиллаж байна.