Ж.Энхбаяр 2018.04.05 | Сайт: Zindaa.mn

Монголын тариаланчид нэгдэж, Ж.Энхбаярыг ерөнхийлөгчөөрөө сонголоо

Монголын тариаланчид нэгдэж, Ж.Энхбаярыг ерөнхийлөгчөөрөө сонголоо

Монголын тариаланчдын холбоо, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбоо, Монголын жимс жимсгэний үндэсний холбоо болон газар тариалан, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг арваад холбоо нэгдэж ”Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо”-г / МТҮХ/ байгуулж, ерөнхийлөгчөөр нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо

Дархан-Уул аймагт болсон тус чуулганаар Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ, Төв зэрэг тариалан эрхэлдэг 10 гаруй аймгийн 218 төлөөлөгч оролцож, газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэв. 

Хаврын тариалалт эхлэхийн өмнө газар тариалангийнн салбарынхан нэгдэж байгаад чуулганд оролцогчид талархалтай хандаж, нэгдмэл нэг эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэйг онцолж байлаа.Цаашдаа МТҮХ шинэ техник, технологи ашиглаж, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр хангахад бүх боломж бололцоогоо дайчлан ажиллахаа мэдэгдлээ.