Хорооны засаг дарга нартай шуурхай хурал хийлээ
СБД-ийн Засаг дарга Х.Болормаа 1-20 хорооны Засаг дарга нартай ээлжит шуурхай хурал хийлээ
2018.04.06

Хорооны засаг дарга нартай шуурхай хурал хийлээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа цаг үеийн асуудлаар 1-20 хорооны Засаг дарга нартай ээлжит шуурхай хурал хийлээ.

Хурлаас мал бүхий өрхүүдийг 05 дугаар сарын 01 гэхэд зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх, бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцуулах, хороодод хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд хяналт тавих, “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд амьдарч буй орчноо тохижуулахад иргэн, аж ахуй нэгжүүдийн татан оролцуулахад анхаарч ажиллах чиглэлээр хороодын Засаг дарга нарт үүрэг даалгавар өглөө.

Мөн хаврын хуурайшилтын үе эхэлсэн тул зуслангийн бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг зохион байгуулж, хороодын Ажлын алба сахилга хариуцлагыг сайжруулж ажиллахыг тус тус даалгав.