2018.04.06

Хавтгайрсан халамжийг хүүхдийн мөнгөөр зогсооё

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80%-д нь олгох шийдвэрт хүрсэн. Хүүхдийн мөнгө олгох нь халамжийн нэг хэлбэр болж байгаа юм. Тиймээс “Баялагийн сан” байгуулах зорилготой засгийн газрын зүгээс  хавтгайрсан халамжийн бодлогоо  хүүхдийн мөнгөөр зогсоох шаардлага тулгарч байна.  Энэ талаар Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар тайлбарлав.

Уул уурхайн сайд Д.Сумъяабазар: Үндэсний “Баялгийн сан” гэж байгуулаад Ерөнхий сайд өөрөө  удирдаад явбал өмчдөө илүү ойр, шийдвэр гаргалт нь хурдан, гадны хөрөнгө оруулагчидад итгэл төрөх гээд олон давуу талтай зөв бүтэц гэж харж байна. МУ-ын ерөнхий сайд өмчийн бүртгэлийн хяналтаа өөрөө хийх хэрэгтэй.

Хэдийгээр засгийн газраас шийдвэр гарсан салбар яамнаас ч 80%-д хэрхэн мөнгө олгох журмаа  гаргаагүй  учраас дараагийн шийдвэр гарсны дараа иргэдийн дансанд мөнгө орох юм байна.