2018.04.06

Монголд ТИКА-аас 2017 онд 84 төсөл хэрэгжүүлжээ

Турк улс хүмүүнлэгийн тусламж, хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлдэг орны нэг. Тухайлбал, ТИКА-гийн төсөл хөтөлбөрийг нэрлэж болох юм. Өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым монголд хэрэгжүүлсэн төслүүдтэй танилцлаа.

Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзсаны дараа Удирдлагын академд зочилжээ. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар түүнийг угтан авчээ.