Сумъяабазар.Д Сандагсүрэн.Ж Мөнхцэцэг.Б 2018.04.09 | Телевиз: С1

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойрогтоо ажиллаа

УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тойрогтоо ажиллаж, Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.

Тус уулзалтаар иргэд сонгогчдод тулгамдаад байгаа нэн тэргүүний  асуудлаар нээлттэй ярилцаж, иргэдийн асуултад тодорхой хариулт өглөө. Тус уулзалтад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Мөнхцэцэг нар оролцжээ.

Д.Сумъяабазар: Гэр хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалт, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх ажил удаашралтай байгаа талаар иргэд бухимдалтай байна. Ялангуяа 11, 28-р хорооны дахин төлөвлөлтийн ажил 4 жил гаран болж байна. Энэ тал дээр Нийслэлийн удирдлагууд үйл ажиллагаагаа уялдуулж, хөрөнгө санхүүгээ Сангийн яамтай ярьж, гадаадын зээлийн хөтөлбөрт хамрагдах ажлуудыг овсгоотой хийх ёстой.