“Эрүүл энхийн манаанд зөвхөн эмч нар зогсох уу эсвэл гурван саяулаа юу” нийтлэл тэргүүн байр эзэллээ
2018.04.06

“Эрүүл энхийн манаанд зөвхөн эмч нар зогсох уу эсвэл гурван саяулаа юу” нийтлэл тэргүүн байр эзэллээ

ДЭМБ, ЭМЯ-хамтран 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй нийт сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт:  хэнд ч , хаана ч” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг 2018 оны 03 дугаар сарын 15-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийг хүртэл зохион байгууллаа.

 Уралдааны зорилго нь Тогтвортой хөгжлийн /3.8-р зорилт/ нэг гол зорилт болох “БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМРАЛТ” (Universal Health Coverage)-ыг иргэд олон нийт, бусад салбарынханд ойлгуулах, тохиолдож буй саад бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх талаар хийж буй ажил, санаачлага, сайн туршлагыг сурталчилах зорилготой юм.

Уралдаанд нийт 39 бүтээл ирснээс нэвтрүүлгийн төрлөөр 18, нийтлэл бичлэгийн төрлөөр 21 бүтээл ирсэн юм. Эдгээрээс шүүгчдийн саналаар төрөл тус бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгарууллаа.

Шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж нар гардуулж, баяр хүргэлээ.