А.Сүхбат 2018.04.10 | Сайт: Vip76.mn

А.Сүхбат: Усны асуудалд улстөржих хэрэггүй

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2018.04.10/ хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх талаар хуралдлаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Хуулийн төслийг дэмжиж байгаа. Би ус, голтой холбоотой асуудлаар нилээд ажиллаж байгаа. 2012 онд батлагдсан энэ ХУУЛИЙГ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлдэггүй, журам нь БАТЛАГДААГҮЙ 6 жил өнгөрсөн байна. Усны асуудалд улс төр хамаагүй, ус бол  амьдралын эх булаг. 

Гүнийхээ усыг хэрэглээндээ, газар тариаландаа хэрэГЛЭдэг улс манайхаас өөр хаана ч байхгүй.

Гүний усыг хэр хэмжээтэй хэрэглэж байгаа талаар хэн ч мэддэггүй. Ус сувгийн удирдах газар хасах үзүүлэлттэй ажиллаж байна. Үнэ тариф нь  батлагдаагүй, батлаад өгөөч гээд сууж байна. Гүний усаа хайрлах хэрэгтэй. Тайвань улс гэхэд ундныхаа усны 95 хувийг борооны усаар хангадаг юм байна. Элстэй, шавартай усаа 4-5 цагийн дараа цэвэр ус болгоод хэрэглэж байна. Бид хоногтоо 200 сая литр усыг хэрэглээд хаячихдаг. Уул уурхайн гүний болон голын усаа хэргэлдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуулиа яаралтай батлах хэрэгтэй байна.